Акваморф буюу ус энергижүүлэгч

Ус гэж юу вэ? Хамгийн болхиор тодорхойлбол  устөрөгчийн исэл, илүү нарийнаар бол  дигидрогены дутуу исэл юм.  Гэвч
ус бидний амьдралын үндэс. Хүний биеийн  90% уснаас бүтдэг гэж бодохоор бид хэрэглэж байгаа усандаа дээд зэргийн ач холбогдол өгөх ёстой. Тэгвэл ундны усны нөөц бохир агаар, химийн хор, цахилгаан соронзон долгионы цохилт гээд  гадны сөрөг хүчин  зүйлүүдээс  шалтгаалж улам багассаар байна. Ус аливаа сайн, муу мэдээллийг өөртөө удаан хадгалдгийг бид ойлгосон. Гэхдээ тэр мэдээллийг бидний хэрэглэдэг нүүрсэн болон бусад шүүлтүүр арилгаж чадахгүй нь мэдээж.

 Акваморф бол усан дахь муу мэдээллийг саармагжуулах төхөөрөмж мөн. Тавиурыг нь  царсаар хийсэн нь бас  учиртай.  Царс өөрөө асар их энерги дамжуулах чадвартай учраас оргонитын хүчийг улам нэмэгдүүлдэг.  Усанд хадгалагдсан мэдээлэл  сайн, муу байх, түүнийг хортой, эсвэл  ашигтай байлгах нь хэний гарт байгаагаас шалтгаалдаг. Усаа шил, эсвэл шавар саванд хийгээд таглахгүйгээр 12 цаг байлгана. Металл, хуванцар сав хэрэглэхгүй. Акваморф нь эмийн бүтээгдэхүүний хортой нөлөөг багасгана.
Акваморф усны найрлаган дахь химийн болон механик хольцыг цэвэрлэхгүй. Халуун зүйл дээр тавьж болохгүй. Нарны шууд тусгалаас хол байлгана.

0 comments: