“Зүүдний манаач” энергийн төхөөрөмж

Америк тивд амьдардаг улаан арьстнууд  “зүүд манах” уламжлалт зан үйлийг одоо  хүртэл хийдэг ажээ. Бид тэр зан үйлийг цэцгийн баглаа, утас, өд төдийхнөөр төсөөлж болох юм. “Зүүдний манаач” энергийн маш нарийн шүүлтүүр бөгөөд унтаж байгаа хүний хажууд байхдаа түүний амьдралын асуудлыг ч шийдэх чадвартай.
Орчин үеийн хүмүүс маш бага цагаар унтдаг, хар дарж зүүдэлдэг, ердөө л унтсан болдог. Ингэснээр  организм хямрах, өвчлөх, том төлөвлөгөөгөө  нураахад хүрдэг. Бидний организм өөрийн гэсэн нягтлантай, түүнээ буруу хэрэглэж гэмтээсэн бол хүүтэй төлөхөд хүрдэг.
Судлаачдын ажигласнаар “Зүүдний манаач” гүн нойрсуулж бүрэн амраахаас гадна  зүүдийг ухамсартай, бүтээлч, тод, мартагдахааргүй  болгодог  ажээ. Одоогоор  муу зүүд зүүдэллээ гэж гомдоллосон хүнгүй ажээ.
Унтахдаа төхөөрөмжийг  орныхоо дор, наран сүлжээ цэгийн харалдаа байрлуулна.  Дэрлэж унтахгүй. Унтах үед гэрлэн энергийн урсгал биед шингэх явцдаа организмын алдагдсан үйл ажиллагааг сэргээдэг, зүүдлэх нь  багасдаг.
Тавиурыг нь  царсаар хийсэн нь учиртай.  Царс өөрөө асар их энерги дамжуулах чадвартай учраас оргонитын хүчийг улам нэмэгдүүлдэг.

0 comments: