Родонит (үүрийн туяа) чулуун хүзүүний зүүлт

Оргонит хзүүний зүүлт нь аз, амжилт, ухамсартай зөв бодлыг төвлөрүүлэгч, үндсэн чанараараа хувтай адил. Биедээ зүүх, кармандаа авч явахад эзэндээ  хамгаалалтын энергийг байнга өгдөг, өдөр тутмын туслагч сахиус юм. Үндсэн найрлага нь родонит буюу үүрийн туяа нэртэй чулуу.
Родонит чулууны үндсэн орд нь Уралын Свердловск хотоос 25км зайтай Седельниковод байдаг.
Байгалийн өвөрмөц тогтоцтой энэ чулуу гайхалтай үйлчилгээтэй, хамгийн их энергитэй чулуу. Ардын эмнэлэгт хорт хавдар эмчлэх, нүдний даралт бууруулах, хараа сайжруулах, харалган эмчлэх, мэдрэлийн ядаргаа тайлах, тайвшруулах зорилгоор хэрэглэдэг.  Муу зүүд, муухай бодлоос хамгаална. Родонит хийсэн усаар гэмтэл шархыг шавшихад түргэн эдгэрнэ. Ясны бэртэнги, хугарал, булчингийн таталтыг эмчилнэ.  Хүзүүний зүүлтийг байнга зүүхэд зүрх судас, ходоод гэдэс, элэг, дотоод шүүрлийн эрхтэн системийг тэнцвэржүүлж тэжээллэг бодис, эрдсээр хангана. Сонсгол сайжруулна. Үргүйдлийг эмчилж, эрчүүдийн бэлгийн чадавхи сайжруулна.
Дорнын улс болон Энэтхэгт родонитыг “Бурхны чулуу” гэдэг. Зүрхний чакраг тэнцвэржүүлж хайр дуудна, тайвшрал, ариуслыг авчирна. Эргэлзээ, төөрөгдөл, сөрөг бодлоос салгаж, өөртөө итгэлтэй болгоно. Хүний нуугдмал авьяасыг нээж, хөгжүүлнэ, эзэндээ нэр хүнд, олны хүндэтгэл авчирна. Урлагийг хайрлах, хамгийн нарийн нандиныг мэдрэх чадвар олгоно.
Родонит нь сугар, чулуун дээрх хар зураас нь Санчир гаригийн эрчим  хүч агуулсан байдаг. Сугар нь санчир гаригийн нөлөөг зөөллөж, түүнийг систем, эмх цэгцэд оруулдаг. Родонит бол энэрэл, нигүүлсэлийн чулуу. Зүрхийг итгэл, баясал, бусдыг хайрлах хайраар тэжээнэ. Хүнд хэцүүг давах чадвар олгоно. Бусдын хар хэл ам,  нүдний хорноос хамгаална.

0 comments: